» » » “Хүний эрх” сэтгүүлд, өгүүлэл, нийтлэл, эссэ, орчуулгын материал шалгаруулан авч байна

“Хүний эрх” сэтгүүлд, өгүүлэл, нийтлэл, эссэ, орчуулгын материал шалгаруулан авч байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүний эрх” сэтгүүлийг 16 дахь жилдээ эрхлэн гаргаж байна. Тус сэтгүүл нь хүний эрхийн онолын судалгааг Монголд хөгжүүлэх зорилготой юм.

Хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, эрдэмтэн, судлаачид, багш, оюутнууд, хүний эрхийн асуудлыг сонирхдог хүн бүрийг "Хүний эрх” сэтгүүлд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

“Хүний эрх” сэтгүүлд, өгүүлэл, нийтлэл, эссэ, орчуулгын материал шалгаруулан авч байна

"Хүний эрх” сэтгүүл нь дараах шалгуурыг хангасан материалыг хүлээн авна. Үүнд:

  • Хүний эрхийн онол ба практикийн асуудал дэвшүүлсэн байх;
  • Дэвшүүлж буй асуудлыг нотлохуйц тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх;
  • Шинэлэг, сонирхолтой байх;
  • Ишлэл зүүлт, ном зүй зэргийг хийж, эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг хангасан байх;
  • Хүний эрхийн зарчимд нийцсэн, оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх;
  • А4 хэмжээтэй, 8- доошгүй 15 хуудсаас ихгүй байх;
  • Зохиогчийн тухай товч танилцуулга, зургийг хавсаргах;

 

Хаяг: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс. Тусгаар тогтнолын талбай. Улаанбаатар-38, Засгийн газрын XI байр, 513 тоот.

Цахим шуудан: ts.adiyakhishig@mn-nhrc.org

Утас:262902

 

 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК