» » » Хүний эрхийн өглөөний уулзалтад НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс оролцоно

Хүний эрхийн өглөөний уулзалтад НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс оролцоно

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хүний эрхийн өглөөний уулзалтад НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс оролцоно

Хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой тус уулзалт 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 08:00 – 09:00 цагт "Хүрээлэн буй орчин ба хүний эрх” сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс оролцоно.

Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Холбоо барих утас: 262752, 313207

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК