» » » Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах ажлыг хэрэгжүүлж байна

Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах ажлыг хэрэгжүүлж байна

 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын тушаалаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран охид, эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн (насанд хүрээгүй, ядуу, тусгай хэрэгцээт, алслагдсан бүсэд амьдарч буй, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй гэх мэт) охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд,  бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлээд байна. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сантай 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хамтран ажиллах буюу "хэрэгжүүлэгч түнш байгууллагын гэрээ”-г гарын үсэг зурж, хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталгаажуулсан бөгөөд 5 жилийн хугацаанд талууд хамтран ажиллах юм. Талууд дээрх гэрээний хугацаанд нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр насны охидын эрхийг хамгаалах, дээрх чиглэлийн хүрээнд олон улсын хүний эрхийн тогтолцоо, гэрээний хороодоос Монгол Улсад хандаж өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар талаар хамтарч ажиллах юм. Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах ажлыг хэрэгжүүлж байна"Өсвөр насны охидын нөхөн үржийн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх" ажлын удирдамжийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дэх хэсэг "олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх”, 13.2.1 дэх хэсэг "хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах”,13.2.3 дэх хэсэг "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар илтгэл бичих;” гэж тус тус заасныг үндэслэн "НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ 2017-2021”-ний чиглэл, зорилгод нийцүүлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран охид, эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн (насанд хүрээгүй, ядуу, тусгай хэрэгцээт, алслагдсан бүсэд амьдарч буй, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй гэх мэт) охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж ажиллаж байна. 

Уг төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ахиц дэвшил гаргах, энэхүү эрхийг нь баталгаатай эдлүүлэх, НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тодорхой үр дүнд хүрэхэд холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэл, тайлан, судалгаанд дүн шинжилгээ хийж, үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлд тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулах зорилготой юм.

Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээний үеэр хийгдэх ажлууд:

1. Мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд дараах байгууллагуудаас мэдээлэл цуглуулна. Үүнд:

Эрүүл мэндийн байгууллагаас авах мэдээлэл

- 2015-2017 онд бүртгэгдсэн өсвөр насны охидын төрөлт, эхийн эндэгдэл, түүний шалтгаан статистик мэдээлэл, судалгаа

- Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охидын төрөлт, эхийн эндэгдэл, эхийн эндэгдлийн шалгааны статистик мэдээлэл, судалгаа

- Өсвөр насны охидын ураг зулбалтын талаарх судалгаа (нас, шалтгаан)

- Төрөх эмнэлгийн хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хүртээмж, хангамжийн судалгаа, мэдээлэл

- Өсвөр насны охидод үзүүлж буй бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний талаарх мэдээлэл, судалгаа

- Хүүхдүүдийн дундах бэлгийн замын халдварт өвчний судалгаа(нас, хүйс, өвчний төрөл)

-Бэлгийн мөлжлөгт өртсөн, өртөх эрсдэлтэй эмэгтэйчүүд, охидын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрагдалтын байдал

Боловсролын байгууллагаас авах мэдээлэл

- Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ын тоо, тэнд суралцаж буй нийт суралцагчдын тоо, нийт суралцагчдын дунд өсвөр насны охид, хөвгүүдийн эзлэх хувь, тоо

- ЕБС-ын хичээлийн хөтөлбөрт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлыг тусгасан байдал, сургалтын цаг, агуулгын талаарх судалгаа, мэдээлэл

- Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар сургууль дээрх зөвлөгөө, мэдээлэл өгч буй байдлын талаарх тайлан, мэдээлэл, судалгаа

- Сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн нас, хүйсийн талаарх мэдээлэл, дотуур байрны эмчтэй эсэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар дотуур байрны эмчээс авсан зөвлөгөө, үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэгийн тайлан, судалгаа

- ЕБС дахь охидын жирэмслэлт, жирэмсэн болон хүүхэд төрүүлж байсан охидын судалгаа, тэдний сургуульд хамрагдалтын байдлын судалгаа

- ЕБС-д эрүүл мэндийн албадан үзлэг, оношлогоо хийдэг эсэх, үзлэг, оношлогооны талаарх мэдээлэл, судалгаа (нас, хүйс, үзлэг, оношлогооны төрөл)

- Тухайн орон нутаг дахь ЛГБТИ буюу бэлгийн цөөнх хүний тоон судалгаа

Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагаас авах мэдээлэл

- 2015-2017 онд шийдвэрлэсэн хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн мэдээлэл, судалгаа, шийдвэрлэсэн байдал (нас, хүйс, хамаарал)

- 2015-2017 онд шийдвэрлэсэн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн мэдээлэл, судалгаа, шийдвэрлэсэн байдал (нас, хүйс, хамаарал)

- 2015-2017 онд шийдвэрлэсэн эмэгтэй хүнийг тулган шаардаж үр хөндүүлсэн гэмт хэргийн мэдээлэл, судалгаа, шийдвэрлэсэн байдал (нас, хүйс, хамаарал)

- 2015-2017 онд онд шийдвэрлэсэн эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөн гэмт хэргийн мэдээлэл, судалгаа, шийдвэрлэсэн байдал

- 2015-2017 онд шийдвэрлэсэн биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн мэдээлэл, судалгаа, шийдвэрлэсэн байдал (хохирогчийн нас, хүйс)

- 2017 онд шийдвэрлэсэн хүүхдэд садар самууныг сурталчилах, уруу татах гэмт хэргийн мэдээлэл, судалгаа, шийдвэрлэсэн байдал (хохирогчийн нас, хүйс)

Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан байгууллагаас авах мэдээлэл

- Хүүхдийг үл хайхрах, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж буй байдал, өсвөр насны охидын жирэмслэлтийн мэдээлэл, судалгаа, кейс баримтжуулалт

- Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаарх сургалт, мэдээллийн хөтөлбөр, төлөвлөгөө болон зөвлөгөө, үйлчилгээний тайлан, кейс баримтжуулалт

- Гэр бүлээсээ хол амьдарч байгаа болон айлд мал маллаж буй хүүхдүүдийн судалгаа, ялангуяа гэр бүлээсээ хол сургууль, цэцэрлэгт хамрагдаж буй, айлд мал маллаж буй өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн судалгаа, кейс баримтжуулалт

- Хилийн боомт, уул уурхайн бүсэд ажиллаж, амьдарч буй эмэгтэйчүүд, охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн судалгаа, бэлгийн хүчирхийллийн кейс баримтжуулалт

Нийгмийн халамж, хамгааллын асуудал хариуцсан байгууллагаас авах мэдээлэл

-Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл, судалгаа

-Хүүхдийн асрамж, халамжийн газруудад амьдарч буй охидод үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдал, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, үйлчилгээний судалгаа, мэдээлэл

-Хүүхдийн асрамж, халамжийн газруудад амьдарч буй охидын дундах жирэмслэлт, төрөлтийн судалгаа, мэдээлэл

-Хүүхдийн асрамж, халамжийн газруудад амьдарч буй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаарх судалгаа, мэдээлэл

Иргэний нийгмийн байгууллагаас авах мэдээлэл

-Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрхийн зөрчлийн талаарх кейс баримтжуулалт,

-Хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрхийн зөрчлийн талаарх кейс баримтжуулалт,

-Хилийн боомтод болон уул уурхайн бүс, сургуулийн дотуур байранд амьдарч буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл, судалгаа, бэлгийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрхийн зөрчлийн талаарх кейс баримтжуулалт,

-Бэлгийн мөлжлөгт өртсөн, өртөх эрсдэлтэй эмэгтэйчүүд, өсвөр насны охидын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрагдалтын байдал.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК