» » Хүний эрхийн сурталчилгаа 2017 оны эхний хагас жилд

Хүний эрхийн сурталчилгаа 2017 оны эхний хагас жилд

Хүний эрхийн цуврал лекц зохион байгуулах

2017 оны эхний лекц буюу 31 дэх удаагийн Хүний эрхийн олон нийтийн лекцийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр МУИС-ын хичээлийн 1 дүгээр байрны Лекцийн танхимд "Тогтвортой хөгжлийн 4-р зорилго: Нийгмийг хувирган өөрчлөх боловсролын хүч чадал" сэдвээр зохион байгуулсан бөгөөд илтгэгчээр "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д. Тунгалаг оролцож, боловсролын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд, сургуулийн багш нар, ИНБ, иргэд, оюутнууд зэрэг 74 хүн хамрагдлаа.

Энэ оны 2 дахь лекц буюу 32 дахь удаагийн лекцийг 2017 оны 5 сарын 24-ний өдөр МУИС-ын хичээлийн 1 дүгээр байрны Лекцийн танхимд "Хүний эрхийг хангахад Парламентын чиг үүрэг” сэдвээр зохион байгуулсан бөгөөд илтгэгчээр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар оролцож, ХЭҮК-той Санамж бичиг байгуулсан байгууллагуудын ажилтнууд, иргэд, ИНБ, оюутнууд, ХЭҮК-ын ажлын албаны ажилтнууд зэрэг 40 хүн хамрагдлаа. Тус лекцийн үр дүнд УИХ-ын Хүний эрхийн дэд хороо болон ХЭҮК хамтран УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдэд Хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулахаар болсон.

2.1.2 "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг зохион байгуулах

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг жилд 10 удаа буюу 7-8 сараас бусад үед сар тутам зохион байгуулдаг уламжлалтай. 2017 оны эхний хагас жилийн байдлаар 6 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 250 гаруй хүн хамруулсан байна 2017оны эхний хагас жилийн өглөөний уулзалт зохион байгуулсан жагсаалт

Д/Д

ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫН СЭДЭВ

УУЛЗАЛТЫН ЗОЧИН

ОГНОО, УУЛЗАЛТ БОЛСОН ГАЗАР

1

"Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг Монголд нутагшуулах нь”

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир

2017.01.19 Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд

2

"Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн орон байртай байх эрх”

Эмнести интернэшнл ТББ-ын зохицуулагч П.Мөнхжаргал

2017.02.16 Нээлттэй нийгэм форум

3

Шинэчлэн найруулсан эрүүгийн хууль

Монгол Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн

2017.03.16 Нээлттэй нийгэм форум

4

Зөрчлийн тухай хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл

МУИС-ийн ХЗС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Одгэрэл

2017.04.20 Нээлттэй нийгэм форум

5

"Эрүүгийн процесст халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах нь”

МУИС-ийн ХЗС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан

2017.05.18

Нээлттэй нийгэм форум

6

Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд эцэг эхчүүдийн оролцоо

"Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг

2017.06.15

Нээлттэй нийгэм форум

Өглөөний уулзалтыг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын эрүүгийн багц хуулийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрүүгийн багц хуулиас урган гарч болзошгүй нөхцөл байдал, давуу тал, шинэлэг зохицуулалтын талаар мэргэжлийн хуульчид, эрдэмтэн судлаачдыг урьж мэдээлэл хийсэн байна. Түүнчлэн Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн байгууллага ёс зүйн зөрчил дутагдал гаргасан тохиолдолд түүнийг шийдвэрлэж буй байдал, дотоод зохицуулалтын механизм, Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөөс урган гарч буй хүндрэл бэрхшээл тэдгээрийг шийдвэрлэж буй байдал, хэтийн төлөв, асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааны талаар ярилцсан юм.

2.1.3 Хуульчийн багц цаг олгох сургалт зохион байгуулах ажлын хүрээнд Монголын Хуульчдын Холбоонд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Үндсэн хууль ба хүний эрх, Хүний эрхийн олон улсын гэрээ, Хүүхдийн эрх ба хамгаалал, Нийтийн хэв журам ба хүний эрх, Эрүү шүүлтээс ангид байх эрх, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба хүний эрх нийт6 сэдвийн сургалтын танилцуулга,хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхээр хүргүүлсэн.

Монголын хуульчдийн холбооны чиг үүргийн хорооноос 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1/211 тоот албан бичгээр "Үндсэн хууль ба хүний эрх” сэдэвт 0,5 багц цагийн сургалт, "Хүний эрхийн олон улсын гэрээ” сэдэвт 0,5 багц цагийн сургалт, "Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт 0,5 багц цагийн сургалт, "Нийтийн хэв журам ба хүний эрх” сэдэвт 0,5 багц цагийн сургалт, "Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт 0,5 багц цагийн сургалт, "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба хүний эрх” сэдэвт 0,5 багц цагийн сургалтын хөтөлбөрийг тус тус магадлан итгэмжилсэн болно.

2.1.4 Байгууллагын хүсэлт, захиалгаар эхний хагас жилийн хугацаанд нийдтээ 285 удаа, 476,2 цагийн хүний эрхийн сургалтыг 12575 хүнд зохион байгуулсан байна.

Төвийн ажилтнуудын 68удаагийн 173 цагийн сургалтыг 2949 хүнд зохион байгуулсан байна. Сургалтын оролцогчдыг зорилтот бүлгээр нь авч үзвэл

·төрийн захиргааны алба хаагч 416

·төрийн тусгай алба хаагч 2009

·төрийн үйлчилгээний алба хаагч 211

·ИНБ-ын идэвхтэн, өмгөөлөгчид 93

·иргэд 74

·тэтгэврийн насны буюу ахмад настай 10

·бичил уурхай эрхлэгч 291

·ХАМО 71

Нэмэлт. УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад Хүний эрхэд суурилсан хандлага сургалт зохион байгуулах бэлтгэл хангах хүрээнд Хамтран ажиллах талаарх албан бичиг,сургалтын хөтөлбөрийг Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатарт хүргүүлжсургалтыг 8 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг нар "Үндсэн хууль дахь хүний эрхийн хамгаалалт болон Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал”, "Хүний эрхийн олон улсын гэрээ ба хүний эрхийг хамгаалах олон улсын механизм”, "Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө” сэдвээр хагас өдрийн сургалт хийхээр хөтөлбөр боловсруулаад байна. Одоогийн байдлаар Хүний эрхийн дэд хорооноос сургалтын хөтөлбөр болон хугацаа, зохион байгуулалттай холбоотойгоор ямар нэг санал ирүүлээгүй байна.

2.1.5 Эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд 27 удаагийн 72,5 цагийн сургалтыг ШШГБайгууллагын 669 алба хаагчдад Гэр бүлийн хүчирхийлэл, ШШГБ-ын алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь, ХЭҮК-ын танилцуулга, Хүний эрхийн үндсэн ойлголт, Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө, Хүний эрхийн олон улсын гэрээ, Жендэр ба хүний эрх, Хүүхдийн эрх сэдвээр зохион байгууллаа.

Мөн Нийслэлийн цагдаагийн газартай хамтран 2017 онд баталсан удирдамжийн дагуу 2017 оны 1-6 дугаар сард Нийслэлийн цагдаагийн газрын харьяа 17 нэгжийн 1356 алба хаагчид 27 удаагийн 28 цагийн сургалтыг Жендэр ба хүний эрх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө, Хүн худалдаалах гэмт хэрэг ба хүний эрх сэдвийн хүрээнд зохион байгуулсан байна.

2.1.6 ХЭСХ, ХЭБ, Хүүхдийн эрх зэрэг сэдвээр цахим сургалт зохион байгуулах, сургалтын агуулга, арга зүйг баяжуулах

Комиссын ОНА-уудад Хүний эрхийн боловсрол сэдвээр цахим сургалт хийхээр хөтөлбөр, төлөвлөгөөг гаргасан боловч 9 дүгээр сард зохион байгуулахаар болов.

Мөн Гүүд Нэйборс Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран төрийн албан хаагчдад Хүүхдийн эрхийн цахим сургалт хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. Гүүд Нэйборс Монгол дахь төлөөлөгчийн газар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран сургалтын модулийг боловсруулж байгаа болно. Сургалтыг видео хэлбэрээр зохион байгуулах ба Комиссын цахим талбарт байршуулан, зайны сургалт хэлбэрээр зохион байгуулах юм. Төлөвлөгөө ёсоор тус сургалтыг 8-9 дүгээр сард зохион байгуулахаар ажиллаж байна.

2.1.7 Хамтран ажиллагч байгууллагуудад "Хүний эрхийн сургагч багш” бэлтгэх сургалт зохион байгуулах хүрээнд Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Цагдаагийн Ерөнхий газрын сургалтын нэгдсэн төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран тус байгууллагуудын ажилтнуудад Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн Сонгууль, ээлжийн амралт зэргээс шалтгаалан 8-9 дүгээр сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

2.1.8 Сургагч багшийн гарын авлагыг шинэчлэн сайжруулах ажлыг 8 дугаар сарын 21-нд эцэслэн дуусгахаар ажиллаж байна.

2.1.9 "Хүний эрхэд суурилсан хандлага-Төр-иргэний харилцаа” сургалтыг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд 2017 оны эхний хагас жилд 6 аймгийн (Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Ховд, Хэнтий) 17 суманд ажиллаж нийт 843 хүнийг хамруулсан 92 цагийн сургалтыг зохион байгуулав.

2.1.10 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/80 тушаалаар батлагдсан Хүүхдийн эрхийн улсын байцаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран Хүүхдийн эрхийн улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтыг 8 сард зохион байгуулахаар ажиллаж байна. Комисс дангаараа хариуцан 24 цагийн сургалтыг зохион байгуулах бөгөөд тус сургалтын тусгайлсан хөтөлбөрийг боловсруулан, санал авахаар хамтран ажиллаж буй байгууллагад илгээсэн болно.

2.1.11 "Байгаль орчны засаглал ба хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт нийтлэл нэвтрүүлгийн уралдааныг сэтгүүлчдийн дунд зохион байгуулж, шалгаруулж тайлагнах

Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн дунд "Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчин амьдрах эрх” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2016 оны 12 дугаар сарын 09-өөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны хооронд зохион байгууллаа. Уралдааны телевиз, радио төрөлд 4 хэвлэл мэдээллийн байгууллагын 6 сэтгүүлч 6 бүтээлээ ирүүлсэн бол сонин, сайт төрөлд 13 хэвлэл мэдээллийн байгууллагын 17 сэтгүүлч 47 бүтээлээ ирүүллээ.

1.1.12 Залуучууд хөгжлийн төвийн сургагч багш, гишүүдэд сургалт зохион байгуулах (Улаанбаатар хот болон 11 аймагт)

Дархан-Уул аймгийн Залуучууд хөгжлийн төвийн ажилтнууд, гишүүд, дэмжигчдэд Хүний эрхийн боловсрол олгох сургалтыг тус аймгийн Залуучууд хөгжлийн төвийн сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтыг Хүний эрхийн түүх, үндсэн ойлголт, Хүний эрхийн боловсролын үндсэн ойлголт, Хүний эрхийн боловсролын үйл ажиллагааг практикт хэрэгжүүлэх нь зэрэг сэдвийн хүрээнд, ХЭҮК-ын сургалтын арга, аргачлалаар, Хүний эрхийн төлөө залуучууд сургагч багшид зориулсан гарын авлага, DVD зэрэг материалд тулгуурлан явууллаа. Сургалтад нийт 14 хүн хамрагдсан ба төрийн байгууллага, төрийн бус байгууллага, ЕБС-ын сурагч зэрэг салбар бүрийн төлөөлөл хамрагдлаа.

Сургалтаас авсан мэдлэг, ойлголт, чадвартаа тулгуурлан орон нутгийнхаа бусад залуучуудад хүний эрхийн боловсрол түгээх бүтээлч төсөл боловсруулсан ба тус аймгийн Залуучууд хөгжлийн төв, сургалтын оролцогчид, ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр Дархан-Уул аймаг дахь төрийн байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, налуу замын стандартын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, аймгийн удирдлагуудад хүргэх санал гаргав.

Сургалтын дараа ЗХТ-өөс тус сургалтаас авсан мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан 5 дугаар сард аймгийн ахмадуудад Хүний эрхийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд Комисс арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа.

1.1.14 "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг сонгогдсон аймгуудад зохион байгуулах хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээг зохион байгууллаа.

Сэлэнгэ аймагт зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой "Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг тус аймгийн татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал, улсын бүртгэл, нийгмийн халамж, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын алба хаагчдад 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, аймгийн ЗДТГ, ИТХ, ЕБС, СӨБ-ын байгууллагын алба хаагчдад 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд 09:00-13:00 цагт "ХЭҮК-ын танилцуулга”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх”, "Төрийн үйлчилгээ ба хүний эрх”, "Мэдээллийн ил тод байдал ба иргэдийн мэдэх эрх” сэдвээр тус тус зохион байгуулж 62 хүн хамрагдав.

Мөн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14:00-18:00 цагт "Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх”, "Хүний эрхийн олон улсын гэрээ”, "Хүний эрхийн зөрчлийг таних нь”, "Төрийн үйлчилгээ ба хүний эрх” сэдвээр Сэлэнгэ аймгийн хууль сахиулах байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулж, 52 хүн хамрагдав.

Дархан-Уул аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 4 сарын 27-28-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд удирдамжид заасны дагуу Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой "Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг тус аймгийн татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал, улсын бүртгэл, нийгмийн халамж, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын алба хаагчдад зохион байгууллаа.

Сургалтыг Дархан-Уул аймгийн Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 09:00-13:00 цагт "ХЭҮК-ын танилцуулга”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх”, "Төрийн үйлчилгээ ба хүний эрх”, "Мэдээллийн ил тод байдал ба иргэдийн мэдэх эрх” сэдвээр зохион байгуулж 33 хүн хамрагдав.

Мөн тус аймгийн ЗДТГ, ИТХ, ЕБС, СӨБ, ЭМГ-ын байгууллагын алба хаагчдад 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 14:00-18:00 цагт "ХЭҮК-ын танилцуулга”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх”, "Хүүхдийн эрх ба хамгаалал”, "Мэдээллийн ил тод байдал ба иргэдийн мэдэх эрх” сэдвээр сургалт зохион байгуулж 39 хүн хамрагдав.

Дархан-Уул аймгийн төрийн тусгай албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг бэхжүүлэх зорилготой "Хүний халдашгүй дархан байх эрх” сургалтыг тус аймгийн прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагуудын алба хаагчдад зохион байгуулсан бөгөөд сургалтыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 09:00-13:00 цагт "ХЭҮК-ын танилцуулга”, "Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх”, "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх”, "Хүний эрхийн олон улсын гэрээ”, "Хүний эрхийн зөрчлийг таних нь” сэдвээр зохион байгуулж 35хүн хамрагдав.

Нээлттэй өдөр арга хэмжээний удирдамжид заасны дагуу Сэлэнгэ болон Дархан-Уул аймгийн ИТХ-ын тогтоол болон Засаг даргын захирамжаар батлагдсан нийтээр дагаж мөрдөх хэмж хэмжээ тогтоосон актад дүн шинжилгээ хийх, аймгийн Цагдан хорих, баривчлах байранд хяналт шалгалт хийх, Алтанбулаг дахь Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг хийж энэхүү арга хэмжээний үр дүнд үндэслэн аймгийн хэмжээнд хүний эрхийн нөхцөл байдал, төрийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг зөвлөн Сэлэнгэ аймгийн ИТХ, Засаг даргад 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1/11, Дархан-Уул аймгийн ИТХ, Засаг даргад 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1/11 тоот зөвлөмжийг, Цагдаагийн Ерөнхий газрын даргад 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1/08, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 1/09 дугаартай зөвлөмжийг хүргүүлсэн.

2.2 Хүний эрхийн сурталчилгаа

2.2.1 Хүний эрх сэтгүүлийн 2017/1 дугаарыг бэлтгэн эх бэлтгэлийн ажлыг гүйцэтгэн 1500 хувь хэвлүүлэхээр "Хөх судар” ХХК-д шилжүүлээд байна. Энэ удаагийн дугаарт хүний эрхийн салбарт мэргэшсэн шинжээч, эрдэмтэн судлаачдын бичсэн "Дэлхийн улс орнуудын эрүүгийн процессын хуулиуд дахь хүний эрхийн хамгаалалт”, "Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, түүний хэрэгжилт”, "Баян-Өлгий аймгийн уугуул Тувачуудын эрх улам бүдгэрсээр”, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллага дахь хүний эрхийн асуудал”, "Иргэдийн оролцоо ба эрх зүйн зохицуулалтын үр нөлөө”, "Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, Сургуулийн орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил сэдвээр бичсэн өгүүлэл, нийтлэл болон Лафборогийн их сургуулийн профессор Рудт Листерийн "Харамслыг биш чадавхийг: Ядуурал ба хүний эрх” сэдвээр бичсэн сонирхолтой өгүүллийг орчуулан нийтэлсэн болно. Мөн сэтгүүлийн Зочны буланд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Парламентийн гишүүн Аббас Ноянтай хийсэн "Хазарачууд өөрсдийн эрхийг эдлэхийн төлөө энхийн замаар тэмцэж байгаа” ярилцлагыг нийтэллээ. Комиссын улирал тутмын Мэдээллийн хуудсын загварыг шинэчлэн, агуулгыг баяжуулж, 2017 оны №01 (50) дугаарыг бэлтгэн "Соёмбо принтинг” ХХК-д 500 хувь хэвлүүлж сурталчилгаанд ашиглаж байна. Мэдээллийн хуудасны 2017 оны №02(51) дугаарыг бэлтгэж цахим хуудаст байршуулаад байна.

2.2.2 Хүний эрхийн төлөө-сэтгүүлчид клубын үйл ажиллагааг 2017 онд Швейцарын хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөл дэмжин ажиллаж байна. Клубын үйл ажиллагааг тогтмол үр дүнтэй болгох үүднээс клубын гишүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулах, хүний эрхийн аливаа асуудлаар мэдээ, сурвалжлага, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлчид урамшуулал олгох ажлыг эхний хагас жилийн хугацаанд зохион байгууллаа.Хүний эрхийн төлөө-сэтгүүлчид 2017 оны эхний хагас жилд хүний эрх, байгаль орчны засаглал, тогтвортой бичил уурхай төсөл сэдвээр 1-2 дугаар сард 46, 3-4 дүгээр сард 45, 5-6 дугаар сард 50, нийт 141 мэдээ, сурвалжлага, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэсэн байна.

Сэтгүүлчдийн клубын уулзалт зохион байгуулсан жагсаалт

Д/Д

Уулзалтын сэдэв

Уулзалтын зочин

Огноо, уулзалт болсон газар

1

ХЭҮК, сэтгүүлчдийн хамтын ажиллагаа

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж

2017.02.07, ХЭҮК-ын 514 тоот өрөөнд

"Хүний эрхийн төлөө-сэтгүүлчид” клубын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл

ШХА-ын "Тогтвортой бичил уурхай” төслийн болон Монголын бичил уурхайн мэдлэгийн төвийн танилцуулга

ТБУТ-ын мэргэжилтэн

Ц. Тансагмаа

Бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээ, шударга олборлолтын стандартын тухай

ТБУТ-ийн мэргэжилтэн Ө.Батсайхан

Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны танилцуулга

МБУНДХ-ны гүйцэтгэх захирал Д.Баярмаа

2

Бичил уурхайн хууль эрх зүйн асуудал

Ашигт малтмал, газрын тосны газрын ахлах мэргэжилтэн

С.Баттулга

2017.03.17, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын танхимд

Бичил уурхай дахь хууль эрхзүйн асуудлууд

МБУНДХ-ны гүйцэтгэх захиралД.Баярмаа

Бичил уурхай дахь аюулгүй ажиллагаа

Уул уурхайн аврах ангийн ажилтанБадамцэцэг

3

Татварын тухай ойлголт, ач холбогдол, (Хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар)

Татварын Ерөнхий Газрын УТОХГ-ын эрдэс баялаг,олон улсын татварын хэлтсийн дарга Д.Баяраа

2017.05.05, ХЭҮК-ын 514 тоот өрөөнд

Бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээнд

Монгол банкны оролцоо

Монголбанкны Зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн Д. Алтансүх

Бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээнд ҮМСХГ-ын оролцоо

Үнэт металлын Сорьцын хяналтын газрын дарга Б.Бэхбат

2.2.3 "Нээлттэй сургууль” сонины Хүний эрх буланд 2017 онд нийтлүүлэх мэдээллийн хуваарийг гарган Ажлын албаны даргаар батлуулж, тус сонины эрхлэгч Бүрэнжаргалдхүргүүлж батлагдсан сэдвийн хүрээнд мэдээллийг цаг тухайд нь бэлтгэн хүргүүлж байна.

Сэдэв

Хэвлэгдсэн дугаар

1

"Амьд явах эрх”

2017 оны 1 дүгээр сар №01 (190)

1

Хүний эрхийн боловсролын онол, зарчмууд

Хүний эрхийн боловсролын онол, арга зүйн хүрээ

2017 оны 2 дугаар сар №02 (191)

2

Хүний эрхийн боловсролын хандлага

2017 оны 3 дугаар сар №04 (192)

3

Хүний эрхийн боловсролын хандлага

Олон талт арга, хандлагын онолын хүрээ

2017 оны 4 дүгээр сар №04 (193)

4

Хүний эрхийн боловсролын төлөвлөлт ба загвар

5

Хүний эрхийн боловсрол- Практикт

Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулах

2017 оны 5, 6 дугаар сар №05, 06 (194, 195)

6

Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, шалгуур үзүүлэлтийг боловсруулах

8 дугаар сард хэвлэгдэнэ

7

2.3.4 Олон улын хүний эрхийн өдрийн арга хэмжээ зохион байгуулах

2.2.5 Хүний эрхийн талаарх ном товхимол, гарын авлага хэвлүүлэх, түгээх хүрээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар сургалт, сурталчилгааны үйл ажиллагаанд зориулан 10 төрлийн ном товхимол боловсруулсан, үүний 7 төрлийн ном товхимолыг хэвлүүлэн ашиглаж байна. "Орон нутгийн удирдлага ба иргэний оролцоо”, хүний эрхийн 18 асуудлаар боловсруулсан брошурыг хянаж сайжруулах ажил хийгдэж байна.

Хэвлүүлсэн материалын нэр

Тоо

Хэвлүүлсэн газар

1

Комиссын танилцуулга

1000

Хөх судар принтинг ХХК

2

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл

1500

Соёмбо принтинг ХХК

3

Мэдээллийн хуудас 2017/1 №(50)

500

Соёмбо принтинг ХХК

4

Жендэр ба хүний эрх

500

Мөнхийн үсэг ХХК

5

Хүний эрхэд суурилсан хандлага

500

Мөнхийн үсэг ХХК

6

"Хүний эрх” сургалтын дэвтэр

500

Соёмбо принтинг ХХК

7

Хүний эрх сэтгүүл

1500

Хөх судар принтинг ХХК

Сурталчилгааны хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргаж шийдвэрлүүлэх процессыг харуулсан зураглал, Хүн бүрт постер орон нутгий ажилтнуудын хаяг бүхий 3 төрлийн хөлтэй станд хэвлүүлэх загвар эх бэлтгэлийг "Эверика цайдам” ХХК дээр 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хийгдэж дууссан боловч санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл хэвлэлтэнд өгөх хойшлогдсон болно.

2.2.6 Ном хэвлэл түгээсэн талаар сар тутам тайлагнах

2017 оны эхний хагас жилийн байдлаар Хүний эрхийн нээлттэй өдөр, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд орон нутагт зохион байгуулсан "Хүний эрхэд суурилсан хандлага-Төр-иргэний харилцаа” сургалт болон Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” онол практикийн бага хурал, "Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах нь" хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ болон орон нутгийн ажилтнуудын сургалт, сурталчигааны үйл ажиллагаанд зориулан хүний эрхийн талаарх ном товхимол, гарын авлага зэрэг 57 төрлийн 8306 ширхэг ном товхимол тарааж бүртгэл хийсэн байна.

2.2.7 Хүний эрхийн цахим номын санг хөгжүүлэх, тандалтын судалгааг тогтмол хийх Хүний эрхийн Ца

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК