» » » » Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг сайн удирдсан гэж Монгол Улсыг үнэлэв

Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг сайн удирдсан гэж Монгол Улсыг үнэлэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2015-2017 онд Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг тэргүүлэн ажиллаж байгаа билээ. 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс АНДЧ-ын даргын сонгуульт ажлыг хүлээн авсан бөгөөд өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус хариуцлагатай үүргийг Афганистан Улсын Хүний эрхийн Хараат бус Комиссын дарга, хатагтай, доктор Сима Самарт шилжүүлэн өгөв. Энэ үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс АНДЧ-ыг өнгөрсөн хугацаанд амжилттай сайн удирдан ажилласан хэмээн оролцогч гишүүн улсууд онцлон сайшааж үнэлж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 20 дугаар хурал, хоёр жил тутмын бага хурлыг "Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр амжилттай зохион байгуулж, бүс нутгийн хэмжээнд хүний эрхийн байгууллагуудын харилцаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, зөв гольдролоор чиглүүлэн удирдаж ирснийг онцолжээ.Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг сайн удирдсан гэж Монгол Улсыг үнэлэв
Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг сайн удирдсан гэж Монгол Улсыг үнэлэв

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Улсын Зохицуулах Хорооны (OУЗХ) магадлан итгэмжлэлийн А статус авсан байгууллага АНДЧ-ын бүрэн эрхт гишүүн болдог дүрэмтэй. Одоогоор тус Чуулган нь 15 бүрэн эрхэт, 7 харилцагч гишүүн байгууллагатай болоод байна. АНДЧ-ын дүрэм ёсоор Удирдах Зөвлөлийн хурлыг зохион байгуулж буй ХЭҮБ-ын дарга нь АНДЧ-ын даргаар 2 жил сонгогдон ажилладаг бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус чуулганыг тэргүүлж байсан билээ. Тэрбээр ХЭҮК-ын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрахын хамт 2017 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо болж буй Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 22 дугаар хурал, хоёр жил тутмын бага хуралд Ази Номхон Далайн Чуулганы даргын хувиар оролцож байна.

Энэ удаагийн арга хэмжээг Ази Номхон Далайн Чуулган, Афганистан Улсын Хүний эрхийн Хараат бус Комисс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд АНДЧ-ын удирдах зөвлөлийн гишүүд болон АНДЧ-ын гишүүд тулгамдаж буй хамтын асуудал, хүний эрх ба бизнестэй холбоотой тулгамдаж буй ижил төстэй асуудал зэргийг хэлэлцэж байна. Хоёр дахь өдөр нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-нд АНДЧ-ын хоёр жил тутмын бага хурал болно. Тус бага хурлаар Ази Номхон Далайн бүс нутгийн чуулганы гишүүд болон НҮБ-ын дотооддоо шилжин суурьшигчдын хүний эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч болон иргэний нийгмийн байгууллагууд, НҮБ-ын агентлагууд оролцож, зөрчил маргаан, хүний эрхийн асуудал, хүний эрхийн байгууллагуудын оролцох үүргийн талаар хэлэлцэх юм.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2002 оноос Ази Номхон Далайн бүс нутгийн чуулган /АНДЧ/-ын бүрэн эрхт гишүүнээр элсэн ажиллаж байна. АНДЧ-ын гишүүн болсноор хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах асуудлыг бүс нутгийн түвшинд хэлэлцэх боломж бүрддэг онцлогтой.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК