» » » Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий, хүний эрхийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөл ажилладаг.

Тус зөвлөл нь Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 3 жил тутам шинэчилдэг дүрэмтэй билээ. 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, гишүүн Н.Ганбаяр нарыг байлцуулан дүрмийн дагуу Орон тооны бус зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг томилон анхдугаар хурлыг хийлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Орон тооны бус зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд 2018-2020 он хүртэл ажиллах тус зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг дараах гишүүдтэйгээр томиллоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ

Үүнд:
1. Хүүхдийн эрх – Б.Жавзанхүү (Хүүхдийн эрхийн Сургалт, судалгааны төвийн захирал)

2. Эмэгтэйчүүдийн эрх- Б.Золзаяа (Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын захирал)

3. Эрэгтэйчүүдийн эрх –М.Чинзориг (Монголын Эрэгтэйчүүдийн холбооны хүний эрхийн асуудал хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн)

4. Залуучуудын эрх – Ч.Ундрах (Гүнж төвийн захирал)

5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх – Д.Гэрэл(Монголын Хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч)

6. Эрүүл мэнд, нөхөн үржихүйн – Д.Мягмардорж (Залуу, эрүүл мэнд төв ТББ-ын гүйцэтгэх захирал)

7. Байгаль орчин, уул уурхай ба хүний эрх- Д.Эрдэнэчимэг (Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер)

8. Ахмад настны эрх – П.Бямбацэрэн (Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч, Ажлын албаны дарга)

9. Боловсрол ба хүний эрх - Д.Тунгалаг (Бүх нийтийн боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний Эвслийн ерөнхий зохицуулагч)

10. Үндэстний цөөнхийн эрх – С.Айнагүл (Казах эмэгтэйчүүдийн "Арулар” холбооны тэргүүн)

11. Үндэстний цөөнхийн эрх- Г.Галтайхүү (Галсан сангийн тэргүүн)

12. ЛГБТ хүмүүсийн эрх- Д.Мөнхтуяа (ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал)

13. Хорих байгууллага дахь хүний эрх – Б.Алтантуяа (Эмнести интернэйшнл байгууллагын гүйцэтгэх захирал)

14. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо – Ц.Отгонтунгалаг (МҮЭ-ийн хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга)

15. Монголын ажил олгогч эздний нэгдсэн холбоо – Д.Нармандах (МАОЭНХ-ы ерөнхийлөгчийн зөвлөх)

16. Эрдэм шинжилгээний байгууллага – Б.Баярт (Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич)

17. Хэвлэл мэдээлэл ба хүний эрх – Х.Батхишиг (Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч)

18. Шашны байгууллага – С.Дэмбэрэл (МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн философи, шашин судлалын тэнхимийн багш)

19. Олон улсын байгууллага – С.Цэцгээ (Дэлхийн зөн – Монгол ОУБ-ын хүүхэд хамгааллын техникийн багийн менежер) нарыг тус тус томиллоо. Тэдэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлагууд ажлын амжилт хүсч, хүний эрхийн чиглэлээр сонор соргог, идэвхтэй хамтын ажиллагааг хүсч буйгаа илэрхийллээ.

Орон тооны бус Зөвлөлийн гишүүн нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж ажиллаж чадахуйц, мэргэшсэн, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэн байна.
ОТБЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байх ба дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно. Тус зөвлөлийн  дүрэмтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. [569.57 Kb] Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК