» » » » Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 38 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 38 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэв

2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, тус байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд ШШГЕГ-ын харьяа алба, байгууллагуудын сургалт хариуцсан ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх, тэднээр дамжуулан хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах зорилгоор "Хорих байгууллага ба хүний эрх” сэдэвт хүний эрхийн сургагч багш бэлтгэх кредит цагийн сургалт зохион байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 38 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 38 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 38 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 38 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 38 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 38 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэв
Тус сургалтаар "Эрүү шүүлтээс ангид байх эрх”, "Хорих байгууллага ба хүний эрх”, "Онцгой анхаарал шаардлагатай хоригдлууд”, "Хоригдлын хөдөлмөр ба албадан хөдөлмөрийг хориглох нь”, "Хуульчийн ёс зүй”, "Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үед хүний эрхийг хангах нь” зэрэг сэдвээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв болон орон нутгийн 38 алба хаагчийг оролцуулж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж, сертификат гардуулав. Сургалтад оролцогчид цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгааг харъяа анги байгууллагууддаа зохион байгуулах юм. Мөн дээрх сургалтад зориулж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн гаргаж буй цувралын 4 дэх дугаар болох "Хорих байгууллага ба хүний эрх" сэдэвт сургагч багш нарт зориулсан гарын авлагыг хэвлүүлэн өгсөн бөгөөд тус сургалтад оролцогчдыг олон улсын болон дотоодын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд бие даан судлах, эзэмших арга зүйг хослуулан хүний эрхийн сургалтыг дадлагатай нь хамтатган эзэмшүүлэх, цаашид үргэлжлүүлэн бие даан сургалт явуулах чадавхтай болгохыг зорьсон юм.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК