» » » “Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо

“Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах, байгаль орчны засаглал” төслийн дэмжлэгтэйгээр "Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд зарлан зохион байгууллаа.

Уралдаанд сонин, сайтын нийтлэлийн төрөлд нийт 49 бүтээл, нэвтрүүлгийн төрөлд телевизийн 4 бүтээл, радиогийн 5 бүтээл ирснээс нийтлэлийн төрлийг 2 үе шаттайгаар шүүж, хоёрдугаар шатанд 12 бүтээлийг авч үлдэн, эхний 3 байрыг шалгарууллаа. Орон нутгаас нэг бүтээл ирэв. Нэвтрүүлгийн төрөлд ирсэн бүтээлээс нэгдүгээр байр -1, хоёрдугаар байр-1, гуравдугаар байр-1 тус тус шалгаруулахаар зарласан байсан ч сэтгүүлчдийн бүтээлийг үнэлэх урамшуулах үүднээс 3-р байрыг нэгээр нэмж нийт 7 бүтээлийг шалгаруулан шагнаж урамшуулахаар шүүгчдийн баг шийдвэрлэв.

“Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо Шүүгчдийн бүрэлдэхүүнийг хөндлөнгийн хараат бус байлгах зорилгоор сэтгүүл зүйн онолын багш, эрдэмтэн судлаачид, Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс оролцуулан цөөнгүй тооны шүүгчтэйгээр үнэн зөв, шударга шүүхийг эрмэлзлээ. Хүний эрхийн чиглэлээр мэргэшин бичиж, нэвтрүүлж сурвалжилдаг сэтгүүлч цөөн биш байгаа ч уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь тухайн уралдааны зорилгод бүрэн дүүрэн нийцээгүй, асуудалд өнгөц хандсан, баримт, судалгаа ашиглаагүй, сэтгүүл зүйн бичлэгийн ур чадвар сайтай нийтлэл, нэвтрүүлэгт хүний эрхийн асуудлыг тусгахдаа уншигч, үзэгчдэд хүний эрхийн яг ямар эрх зөрчигдөж, хөндөгдөж байгааг таниулах, сануулах явдал учир дутагдалтай, нэг ижил сэдэв, судалгааны дүнг олноороо давхацуулан, давтан нийтэлж, нэвтрүүлсэн, тухайн асуудлын гүн рүү ороогүй зэрэг нь уралдааны шүүгчдийг эргэлзүүлэх, маргаж мэтгэлцүүлэхэд хүргэж байлаа. Манай уралдаанд бүтээлээ ирүүлж, идэвхтэй оролцсон нийт сэтгүүлчдэдээ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс талархал илэрхийлье. Хүний эрх, эрх чөлөөний асуудлыг хөндөн нийтэлж, нэвтрүүлэх, хүний эрхийг үзэгний үзүүрээр хамгаалах их үйлсэд тань амжилт хүсье. Манай байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахдаа үргэлж таатай, нээлттэй байх болно.

“Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо
“Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо
“Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо
“Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо
“Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо
“Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо
“Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо
“Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо
“Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд тодорлоо

"Байгаль орчны засаглал ба эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны нэвтрүүлгийн төрөлд ТВ9 телевизийн сэтгүүлч Д.Ганзоригийн "Алт дагасан харуусал буюу гэрийн буурийн эрх мэдэл” Сэлэнгэ, Баянхонгор аймгаас бэлтгэсэн цуврал нэвтрүүлгүүд I байр, Гэр бүлийн радио 104.5-ын сэтгүүлч Б.Баясгалангийн "Би сурмаар байна”, "Хүний эрхийн тухай ярилцъя” асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлгүүд II байр, ЕTV телевизийн сэтгүүлч С.Шүрэнчимэгийн "Заамарчууд "Алт-2 хөтөлбөр”-ийн золиос болох уу” асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг III байр, МҮОНР-ийн Хурд агентлагийн "Баримт” эрэн сурвалжлах албаны багийн бүтээл, сэтгүүлч Ж.Золзаяа нарын "Хайрганд үнэгүйдсэн эрх” асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг III байрыг тус тус эзэллээ.

Нийтлэлийн төрөлд "Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Б.Баярмаагийн "Удам таслах хар хор” асуудал дэвшүүлсэн нийтлэл I байр, Инфо.мн сайтын сэтгүүлч Ц.Алдармаагийн "Хөшиглөж татсан манан буюу бид утааг ирээдүйд үлдээх үү?!! асуудал дэвшүүлсэн нийтлэл II байр, сэтгүүлч Х.Өнөрсайханы "Би агаарын бохирдолд буруутай, би өөрийнхөө эрхийг зөрчсөн” нийтлэл III байрыг тус тус эзэллээ.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК