» » » Өнөөдөр Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 17-н жилийн ойн өдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 17-н жилийн ойн өдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 17-н жилийн ойн өдөр тохиож байнаӨнөөдөр Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 17-н жилийн ойн өдөр тохиож байна. 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдаж, 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд тангараг өргөснөөр манай улсад Парисын зарчмуудад нийцсэн Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсан түүхтэй билээ. Өнөөдөр Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 17-н жилийн ойн өдөр тохиож байна
Өнөөдөр Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 17-н жилийн ойн өдөр тохиож байнаӨнөөдөр Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 17-н жилийн ойн өдөр тохиож байна
Өнөөдөр Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 17-н жилийн ойн өдөр тохиож байна

Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, гишүүн Н.Ганбаяр нар ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр хараат бус, бие даасан Хүний эрхийн Үндэсний байгууллагын үйл ажиллагаа бэхжиж, үндэсний төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, хүний эрхийн асуудлыг анхааралдаа авч, хэрэгжилтийг хангуулахыг шаардаж, эгэл жирийн иргэд эрхээ мэддэг, эрхийнхээ төлөө тэмцдэг болсон нь Хүний эрхийн Үндэсний Комиссын үе, үеийн дарга, гишүүд, ажилтнууд болон орон тооны бус зөвлөлийн гишүүд, төр, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчдийн хамтын ажиллагаа, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой хэмээн Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлагууд дүгнэж байна. 

Мөн хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлж, үр бүтээлтэй ажилласан Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах референт Загдаагийн Өнөржаргалыг "Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан" цол тэмдгээр, ахлах референт Лхагвасүрэнгийн Дүгэрсүрэнг "Цагдаагийн гавъяа" тэмдгээр, референт Хишгээгийн Цэцгээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны жуух бичгээр, Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамирыг "Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан" цол тэмдгээр, референт Б.Сэмжидмааг Хууль зүйн яамны Хүндэт жуух бичгээр тус тус шагнасныг эл өдөр гардуулав. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК