» » » Хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлаа

Хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлаа

Хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлааХүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дарга Ц.Амгаланбаяр нар 2018 оны 02 дугаар сарын 13-нд ШШГЕГ-ын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байр, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ байруудтай танилцлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр УИХ-д өргөн барьдаг "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-үүддээ эрүү шүүлтийн нөхцөл байдал, хорих анги, баривчлах, сааатуулах төв, эрүүлжүүлэх байрны нөхцөл байдал нь "Нөхцлийн эрүү шүүлт"-ийг бий болгож байгааг анхааралдаа авч, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжоо дагаж мөрдөх, хүний эрх зөрчигдөж байгааг анхааралдаа авахыг сануулсаар ирсэн байдаг.
Хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлаа
Хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлаа
Хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлаа
Хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлаа
Тэгвэл өнөөдөр удаа дараагийн илтгэлүүдэд тусгасан зүйлс захаасаа биеллээ олж, манай улсад "Нөхцлийн эрүү шүүлт" устаж байгаагийн нэг илрэл нь ШШГЕГ-ын харъяа ангиудад хийсэн бүтээн байгуулалтын ажил хэмээн үзэв. 
Хүний Эрхийн Үндэсний Комиссын удирдлагууд тус бүтээн байгуулалттай танилцах үеэрээ "Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд цагдан хорих байрнууд болон хоригдлуудын амьдралын байрны орчин нөхцөл эрс шинэчлэгдэж байгаа. НҮБ-ын хороод, олон улсын байгууллагуудын зүгээс эрүү шүүлт, тэр дундаа "Нөхцлийн эрүү шүүлт"-ийн асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, газруудад энэ талаар дэвшил гарсан. Хэдийгээр ял эдэлж байгаа ч хүн гэдэг утгаараа бидэнтэй адилхан орчин нөхцөлд амьдрах ёстой. Нөгөө талаас хоригдлыг наад захын шаардлага хангасан орчин нөхцөлд ялыг нь эдлүүлэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Хүний эрхийг хангах чиглэлээр тэр дундаа хорих анги, цагдан хорих байруудын орчин нөхцлийг сайжруулах, хүний жам ёсны эрхийг хангах, алба хаагчдын аюулгүй байдал, ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэх чиглэлээр бодитой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн" гэдгийг онцоллоо.
ШШГЕГ 409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын байрыг Олон Улсын хорих байгууллагын жишиг стандартад нийцүүлэн "А”, "Б”, "В”, "Ж” блок, "Нэг цэгийн үйлчилгээ бүхий шалган нэвтрүүлэх байр”, үйлдвэр, цех, алба хаагчдын ажлын өрөө, цайны газар, алба хаагчдын хувцас солих өрөө, төвлөрсөн агуулахтайгаар барьж ашиглалтад оруулжээ. Мөн 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ барилгыг дотоод эх үүсвэрээр 1 тэрбум 335 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус барилга нь стандартад нийцсэн 100 өвчтний ортой, алба хаагчдын өрөө, цайны газар, төрөлжсөн эмнэлгийн зориулалттай, төмөр бетон бүтээцтэй, 2700 мквадрат, 4 давхар барилга юм байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК