» » » "Эрүүгийн хууль тогтоомж дахь хүний эрхийн нөхцөл байдал" сэдвээр илтгэл тавилаа

"Эрүүгийн хууль тогтоомж дахь хүний эрхийн нөхцөл байдал" сэдвээр илтгэл тавилаа

"Эрүүгийн хууль тогтоомж дахь хүний эрхийн нөхцөл байдал" сэдвээр илтгэл тавилааУлсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг 2018 оны 03 дугаар сарын 2-3-нд болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн салбарынхан оролцсон бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл оролцож илтгэл тавьсан юм. 

Хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг "Эрүүгийн хууль тогтоомж дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр үндсэн илтгэл тавьж, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ. 2015 оны Эрүүгийн хуулийн хувьд дэвшилтэт зүйл олон байгаа боловч уламжлалт эрхзүйн онолыг хэт үгүйсгэж, өөр соёл, ахуйтай гадаад орнуудын эрх зүйн онол, практикийг хуулбарлаж, гэмт хэргийн ангилал, шалгуурыг үндэслэлгүй хуульчилсан нь хэрэгжүүлэх явцад бэрхшээл үүсгэж байгааг судлаачид онцолж байв. Уг хэлэлцүүлгээс Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус бүрээр ажил хэрэгч саналууд, зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэн, зөвлөмж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр боллоо. Хууль зүй, дотоод хэргийн яам уг зөвлөмжид үндэслэн Эрүүгийн хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2018 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК