» » » Гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай зар

Гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай зар

Гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай зарМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын цахим хуудас, хүний эрхийн сургалтын цахим кампус, гар утасны аппликэйшнийг шинэчлэх ажилд гүйцэтгэгч сонгон шалгаруулах тул дор дурдсан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага бидэнд материалаа ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага: Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр 3-аас дээш жил үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн салбартаа туршлагатай, гэрээний үүргээ биелүүлэх эрх зүйн чадамж, боловсон хүчний нөөц, боломжтой байх, гүйцэтгэх ажилтай ижил төстэй ажил гүйцэтгэж, хамтран ажилласан түүхтэй байх, 2018 оны 5 дугаар сард багтаан захиалгат ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгах боломжтой байх. Мөн вэб сайтаа цаашид хөгжүүлэх, шинэчлэх тал дээр сургалт явуулах чадвартай байна.

Бүрдүүлэх материал:

-Байгууллагын албан захидал;

-Байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

-Гүйцэтгэх ажлын санал (Цахим хуудсын бүтэц, ажиллагаа, цаашдын хөгжүүлэлтийн төлөвлөгөө, ажлын календарчилсан хуваарь, техник үзүүлэлт зэргийг тодорхой тусгах, энэхүү зарын хавсралт файлд заасан шалгуур үзүүлэлтийн хүснэгтийг бөглөсөн байх, тус ажлын даалгаварт тусгаагүй нэмэлт боломжийг санал болгож болно.);

-Адил төстэй үйл ажиллагааны талаар өмнө гүйцэтгэсэн ажлын танилцуулга.

-Ажлыг гүйцэтгэх төсвийн саналыг битүүмжилсэн дугтуйд тусад нь хийсэн байна.

Санал хүлээн авах хугацаа: 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал.

Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой вэб хөгжүүлэгч компани материалаа дараах хаягаар ирүүлнэ үү.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 

Засгийн газрын 11 дүгээр байр, #504,
Тусгаар тогтнолын талбай-38, Чингэлтэй дүүрэг, 
Улаанбаатар хот-15140, Mонгол Улс
Утас: (+976-11) 262931, 262752

Гүйцэтгэх ажлын даалгаврыг www.mn-nhrc.org цахим хуудсаас  энд дарж [214.23 Kb] татаж авна уу. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК