» » » “Хүний эрх” сэтгүүлд өгүүлэл, нийтлэл, эссэ, орчуулгын материал шалгаруулан авч байна

“Хүний эрх” сэтгүүлд өгүүлэл, нийтлэл, эссэ, орчуулгын материал шалгаруулан авч байна

Хүний эрхийн онолын судалгааг Монгол Улсад хөгжүүлэх зорилготойгоор "Хүний эрх" сэтгүүлийг Хүний эрхийн Үндэсний Комисс 17 дахь жилдээ эрхлэн гаргаж байна. Тус сэтгүүлийн 2018 оны эхний дугаарт нийтлэх хүний эрхийн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, нийтлэлийг хүлээн авч байна. Хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, эрдэмтэн, судлаачид, багш, оюутнууд, хүний эрхийн асуудлыг сонирхдог хүн бүрийг "Хүний эрх” сэтгүүлд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.“Хүний эрх” сэтгүүлд өгүүлэл, нийтлэл, эссэ, орчуулгын материал шалгаруулан авч байна

"Хүний эрх” сэтгүүл нь дараах шалгуурыг хангасан материалыг хүлээн авна. Үүнд:

  • Хүний эрхийн онол ба практикийн асуудал дэвшүүлсэн байх;
  • Дэвшүүлж буй асуудлыг нотлохуйц тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх;
  • Шинэлэг, сонирхолтой байх;
  • Ишлэл зүүлт, ном зүй зэргийг хийж, эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг хангасан байх;
  • Хүний эрхийн зарчимд нийцсэн, оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх;
  • А4 хэмжээтэй, 8-аас доошгүй 15 хуудсаас ихгүй байх;
  • Зохиогчийн тухай товч танилцуулга, зургийг хавсаргах;

Хаяг: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс. Тусгаар тогтнолын талбай. Улаанбаатар-38, Засгийн газрын XI байр, 513 тоот. Цахим шуудан:ts.adiyakhishig@mn-nhrc.org  Утас:262902

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК