Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын
Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтэс 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нийслэлийн
дүүргүүд дэх Цагдаагийн хэлтсийн албан хаагчдад "ХДХВ/ДОХ ба Хүний эрх”, "Ялгаварлан
гадуурхалт” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад 20
гаруй цагдаагийн албан хаагч хамрагдсан байна. Уг сургалтыг "Гал голомт”
үндэсний хөдөлгөөний захиалгаар хийв.