» » » “Цэргийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

“Цэргийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

“Цэргийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2018 оны 04 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Жанжин штабын анги, салбаруудын сургалт хариуцсан албан хаагчдад "Цэргийн алба ба Хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

“Цэргийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Тус сургалтаар Зэвсэгт хүчний Жанжин штабын 45 албан хаагч хүний эрхийн сургагч багш болон бэлтгэгдэх бөгөөд тэд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг цэргийн анги, салбарууддаа тасралтгүй зохион байгуулах ур чадварт суралцах юм. Байгууллагуудын хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн сургалт нь ЗХЖШ-ын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, тус байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэх зорилготой юм. Сургалт 3 өдөр үргэлжилнэ.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК