» » » “Хүртээмжтэй орчинг бүрдүүлцгээе” аяны хүрээнд үнэлгээ хийж байна

“Хүртээмжтэй орчинг бүрдүүлцгээе” аяны хүрээнд үнэлгээ хийж байна

“Хүртээмжтэй орчинг бүрдүүлцгээе” аяны хүрээнд үнэлгээ хийж байнаХэнтий аймгийн тэргэнцэртэй иргэдийн холбооноос "Хүртээмжтэй орчинг бүрдүүлцгээе” 2 сарын аянг зохион байгуулж байгаа бөгөөд тус арга хэмжээний хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд болон аж ахуй нэгж, байгууллагуудын байр, гудамж талбайн орчны хүртээмжтэй байдлын үнэлгээг хийж эхлүүллээ.
“Хүртээмжтэй орчинг бүрдүүлцгээе” аяны хүрээнд үнэлгээ хийж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хэнтий аймаг дахь ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалан Тэргэнцэртэй иргэдийн холбооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байна. Хүн бүрт хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн эсэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тухайн байгууллагад нэвтрэх орц, гарц, зам талбай хүртээмжтэй эсэхийг үнэлэх, судлах багт тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үйлдвэрчний эвлэл, Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар хамтран ажиллаж байгаа аж. Хамтарсан баг үнэлгээний үр дүнд тулгуурлан холбогдох байгууллага, албан тушаалтанд Зөвлөмж хүргүүлэх юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК