» » » 2018 оны эхний хагас жилд 647 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хууль зөвлөгөө өгч ажиллалаа

2018 оны эхний хагас жилд 647 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хууль зөвлөгөө өгч ажиллалаа

2018 оны эхний хагас жилд 647 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хууль зөвлөгөө өгч ажиллалааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2018 оны эхний хагас жилд нийт 647 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад утсаар 109, цахимаар 7, биечлэн 531 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад нийт 15,529 минут буюу 258 цаг 49 минутын хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Үүнээс Улаанбаатар хотод 105 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 1,948 минут буюу 32 цаг 28 минут, орон нутагт 542 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 13,581 минут буюу 226 цаг 21 минутын хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Комисс нь иргэн, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн талаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээс гадна иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний талаарх асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч үйлчилдэг билээ.  

ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЦАГИЙН ХУВААРЬ

Гариг

Цаг

Даваа

0830-1230

1330-1730

Мягмар

0830-1230

1330-1730

Лхагва

0830-1230

1330-1730

Пүрэв

0830-1230

1330-1730

Баасан

0830-1230

1330-1730


Та хууль зүйн зөвлөгөө авахыг хүсвэл:
  • - Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах Хүний эрхийн Үндэсний Комиссын 509 тоот өрөөнд биечлэн ирж уулзах;
  • - 70 000 222, 262786 дугаарын утсаар холбоо барих;
  • - Цахим шуудан: info@mn-nhrc.org  хаягаар хандах;

  • - 21 аймгийн төвл оршин суугаа ХЭҮК-ын орон тооны ажилтантай холбогдож хууль зүйн туслалцаа авах боломжтой юм. 

2001-2017 онд нийт 6372 иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг үзүүлээд байна:

Огноо

Хандсан иргэдийн тоо

Хугацаа

1.

2001 он

85

 

2.

2002 он

120

 

3.

2003 он

142

 

4.

2004 он

157

 

5.

2005 он

135

 

6.

2006.11 сараас эхэлсэн

80

-

7.

2007 он

120

50 цаг

8.

2008 он

346

218 цаг

9.

2009 он

560

323 цаг

10.

2010 он

460

 

11.

2011 он

380

 

12.

2012 он

168

171 цаг

13.

2013 он

267

184 цаг

14.

2014 он

1446

548 цаг

15.

2015 он

1541

631 цаг

16.

2016 он

1784

 

17.

2017 оны 10 сар

1007

 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК