» » » “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа

“Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа

“Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллааНҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг ирэх 5 дугаар сард хүргүүлэх ёстой билээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам хамтран "Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа.
Хүний эрхийн хэрэгжилтийн байдлыг тандах, орон нутаг дахь төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийн үзэл бодол, санал, хүсэлтийг сонсох, харилцан мэдээлэл солилцох зорилгоор төвийн бүсэд  2018 оны 3 дугаар сарын 6-нд,  баруун бүсэд 3 дугаар сарын 21-22-нд, зүүн бүсэд 3 дугаар сарын 28-нд, говийн бүсэд 4 дүгээр сарын 5-6-нд тус тус хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж,  Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл,  референт Т.Ариунаа нар тус тус  оролцон зөвлөмжийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал бодлыг сонсч, хэлэлцүүлэг өрнүүлэв. 
UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутам дүгнэн хэлэлцэж, сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөмжилдөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм юм. Монгол Улс 2011, 2015 онд хүний эрхийн төлөв байдлаа хэлэлцүүлж байсан бөгөөд 2020 онд дараагийн хэлэлцүүлэгт орно. Ийнхүү "Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт бүсчилсэн хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форум, UPR info Олон Улсын байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.  

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК