» » » УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Хүний эрхийн Үндэсний Комисст зочиллоо

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Хүний эрхийн Үндэсний Комисст зочиллоо

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Хүний эрхийн Үндэсний Комисст зочиллооМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Д.Ганболд нар зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. 

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Хүний эрхийн дэд хорооны даргаар томилогдсон даруйдаа бидний ажилтай танилцахаар ирсэнд таатай байна” хэмээн талархал илэрхийлж, хүний эрхийн нөхцөл байдал болон ХЭҮК-оос ойрын хугацаанд авч хэрэгжүүлж буй хяналт шалгалт, дүн шинжилгээ, сургалтуудын талаар мэдээлэл хийв. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь шийдэл, зохицуулалт шаардлагатай нийгэмд тулгамдсан асуудлаар байнга холбоотой ажиллахаа илэрхийлснээр талууд ойрын хугацаанд шийдвэрлэх тулгамдсан асуудлыг авч хэлэлцлээ. Тухайлбал, Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг яаравчилж, хэлэлцүүлэгт оруулах, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст Эрүүдэн шүүхийн эсрэг асуудлаар ажиллах хүний нөөц, орон тоо батлуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд "Ажлын байрны бэлгийн дарамт" гэсэн нэр томъёоллыг оруулах зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэн ажиллахаар санал солилцов. Мөн энэ үеэр Хүүхдийн хорих ангийн нөхцлийг сайжруулах, хоригдож буй хүүхдүүдийн боловсрол эзэмшихэд анхаарах зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК