» » » Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Афганистан Улсад ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Афганистан Улсад ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Афганистан Улсад ажиллаж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, референт Т.Ариунаа нар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Афганистан Улсын Кабул хотноо "Терроризмын хохирогчдыг санан дурсч, хүндэтгэл үзүүлэх олон улсын өдрийг тэмдэглэх тухай” олон улсын анхдугаар бага хуралд оролцож байна.

Исламын Бүгд Найрамдах Афган Улсын Бие даасан Хүний эрхийн Комиссоос зохион байгуулж буй тус арга хэмжээнд дэлхийн улс орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагуудын удирдлагууд нэгдэн терроризмын хохирогчдын эрхийг хамгаалах асуудлаар харилцан ярилцаж, санал солилцох, бодлого тодорхойлох, бие биеэ сонсох боломж олгох орон зайг үүсгэхийг зорьж байгаа аж. Уг олон улсын бага хурал НҮБ-ын А/RES/72/165 тогтоолтой уялдаж байгаа улс орнуудын 300 орчим зочид төлөөлөгч оролцож байна.

Мөн НҮБ-ын дээрх тогтоолоор жил бүрийн 08 дугаар сарын 21-ний өдрийг "Терроризмын хохирогчдыг санан дурсч, хүндэтгэл үзүүлэх олон улсын өдөр" болгон тэмдэглэж, НҮБ-ын гишүүн бүх улсуудыг хохирогчдод хүндэтгэл үзүүлэхийг уриалдаг. Хурал гэмт халдлагын улмаас амь насаа алдсан, зовж шаналсан хохирогчид болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх, хохирогч хамгааллын асуудлаар үргэлжилж байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК