» » » Мөрдөгчдөөс хүний эрхийн шалгалт авлаа

Мөрдөгчдөөс хүний эрхийн шалгалт авлаа

Мөрдөгчдөөс хүний эрхийн шалгалт авлааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд цагдаагийн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бататгах, чадавхжуулах сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Сүүлийн 1 жилд цагдаагийн 52 албан хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгээд байна.

Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 329 ажилтан, албан хаагчаасаа хүний эрхийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авлаа. Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан тус шалгалтад мөрдөгчид оролцож, үнэлгээний дундаж нь 83.5 хувьтай гарчээ. Хүний эрхийн мэдлэг шалгах сорилыг боловсруулах ажлын хүрээнд уншиж судлах хүний эрхийн олон улсын гэрээ, хууль тогтоомж, ном товхимлын жагсаалт, 60 тестийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн хүргүүлсэн бөгөөд ЦЕГ-ын Улсын Мөрдөн байцаах алба ажилтан, албан хаагчдаас мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг сар бүр авахдаа хүний эрхийн асуултуудыг тогтмол оруулахаар болсон байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК