» » » Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы дэд дарга, удирдах хорооны гишүүнээр сонгогдлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы дэд дарга, удирдах хорооны гишүүнээр сонгогдлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы дэд дарга, удирдах хорооны гишүүнээр сонгогдлооМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 09 дүгээр сарын 18-19-нд Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы 23 дугаар ээлжит хуралд оролцож байна.

Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы өмнөх ээлжит хурлуудын шийдвэрээр АНДЧ-ны Үндсэн Дүрэмд нэмэлт өөрчлөлт орсны дагуу энэ удаагийн хурлын 2 дахь өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар АНДЧ-ны удирдах шинэ бүтэц болох Удирдах Хорооны сонгууль болж Дарга, Дэд Дарга, гишүүдийг сонголоо. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь АНДЧ-ны үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож, 2015 онд АНДЧ-ны 20 дугаар ээлжит хурал болон хоёр жил тутмын бага хурлыг амжилттай зохион байгуулж байсан юм.

Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2015-2017 онд Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы даргаар ажиллаж байсан бөгөөд сонгуульт хугацаанд бүс нутгийг тэргүүлэн хямралт болон шилжилтийн нөхцөл байдалд байгаа Хүний эрхийн үндэсний байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаа, экспертизийн туслалцаа үзүүлэх зэргээр амжилттай ажилласныг тус чуулганы 22 дугаар ээлжит хурлын үеэр АНДЧ-ны Ажлын алба болон гишүүн байгууллагууд цохон тэмдэглэж байсан юм.

2017 оноос Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс АНДЧ-ны дэд даргын статустай ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн сонгуулиар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дарга Ж.Бямбадоржийг Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы дэд дарга бөгөөд Удирдах Хорооны гишүүнээр дахин сонголоо.

Дашрамд сонирхуулахад, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Улсын Зохицуулах Хорооноос магадлан итгэмжлэлийн "А” статус авсан байгууллага Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулган бүрэн эрхт гишүүн болдог дүрэмтэй бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс тус хорооны магадлан итгэмжлэлээр 3 удаа "А” үнэлгээг аваад байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК