» » » Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байсан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байсан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байсан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байсан ахмад настнуудаа 2018 оны 09 дүгээр сарын 28-нд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний байгууллагын тулгын чулууг тавилцсан ХЭҮК-ын анхны дарга, хууль зүйн ухааны доктор С.Цэрэндорж, ХЭҮК-ын анхны гишүүд болох Г.Далайжамц, Ж.Дашдорж, анхны бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтан Ж.Оюунхүү нарыг хамт олон нь хүндэтгэн хүлээн авч, хүний эрхийн төлөө зүтгэж явсан онц цагийн дурсамж, туршлагаас хуваалцлаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байсан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээМонгол Улсын Их Хурлаар 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, УИХ-ын 2001 оны 1 дүгээр тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар хууль зүйн ухааны доктор С.Цэрэндоржийг, Комиссын гишүүнээр Г. Далайжамц, Ж.Дашдорж нарыг тус тус томилсноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан түүхтэй юм. Хачирхалтай гэмээр бас нэг сонин түүх гэвэл ХЭҮК-ын анхны дарга С.Цэрэндорж ХЭҮК-ын одоогийн дарга Ж.Бямбадорж нар бага сургуульд нэг ангид суралцаж байсан аж.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК