» » » “Уул уурхайн шинэ үеийн бодлого” сэдэвт тус уулзалтад оролцлоо

“Уул уурхайн шинэ үеийн бодлого” сэдэвт тус уулзалтад оролцлоо

“Уул уурхайн шинэ үеийн бодлого” сэдэвт тус уулзалтад оролцлооМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Швейцарийн Женев хотноо болж буй Уул уурхайн салбарын Засгийн газар хоорондын 14 дэх удаагийн уулзалтад оролцлоо. "Уул уурхайн шинэ үеийн бодлого” сэдэвт тус уулзалтад 75 орны 500 төлөөлөгч оролцож буй бөгөөд салбарт тулгарч буй бэрхшээл, түүнээс гарах арга замыг хөндөн ярилцаж, дэлхийн дэвшилтэт технологи, шилдэг туршлагыг танилцууллаа.

Энэ уулзалтаар байгаль орчин болон нийгмийн эрсдэлийн үнэлгээний шинэ арга хэрэгслүүд, хөрөнгө оруулагчдыг хариуцлагатай үйл ажиллагаагаар хангах санаачилга, жендэрийн асуудал зэргийг хөндсөн нь өмнөх уулзалтуудаас онцлог болжээ. Тус уулзалтын албан ёсны гишүүнээр 68 орон элссэн байдаг бөгөөд манай улс 2006 онд санаачлагад нэгдсэн байна.

Хурлын хоёр дахь өдөр Латин Америкийн орнуудын олон нийтийн оролцоотой хяналт, мониторинг хийж буй туршлагын талаар ярилцав. Энэ нь байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн түвшинд зөрчил, үл ойлголцлоос сэргийлэхээс гадна талуудын хооронд итгэлцэл, харилцан ойлголцол бий болгодгоороо ач холбогдолтой. Нутгийн иргэдийн оролцоотой хяналт хийх арга зам, анхаарах асуудал нь тухайн ашигт малтмалын төрөл, уурхайн байршил, хүн амын ажил эрхлэлт зэргээс шалтгаалан нутаг орон бүрт ялгаатай, онцлогтой байдаг. Тэрбээр мөн 2018 оны 10 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол, Мозамбик, Конго, Кени зэрэг улсад хэрэгжүүлж буй "Байгаль орчны засаглалыг сайжруулах" төслийн хуралд оролцсон бөгөөд уг төслийн хугацааг сунгах талаар ярилцаж шийдвэрлэжээ. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК